images

Б.Чинбат Уолт Диснэйн мөсний шоуны хөгжмийн зохиолчоор ажиллахаар болжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-06-20


   Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат АНУ-ын хамгийн алдартай мөсний шоуны нэг “Disney On Ice”-ын хөгжмийн зохиолчоор ажиллахаар болжээ. 1943 онд анх байгуулагдсанаас хойш дэлхий даяар мөсний шоу хийж алдаршсан ”Ice Follies” компани 1979 онд Уолт Диснэйн хүүхэлдэйн киноны баатруудын дүр, үйл явдлаас сэдэвлэсэн тоглолт хийх санаачлага гарган тус компанитай хамтрах болсноор “Disney On Ice” шоу үүсч 1981 онд анхныхаа тоглолтыг хийсэн түүхтэй. Улмаар Диснэйн гүнжүүд, Дональд нугас, Гүүфи, Минни Маус зэрэг баатрууд болон “Frozen”, “Beauty and the Beast”, “The Lion King”, "Moana” зэрэг кинонуудаас сэдэвлэсэн тоглолтуудыг жил бүр хийж ирсэн байна. Ковидын улмаас 2020 онд завсарласан шоу дахин үүд хаалгаа нээж байгаа бөгөөд Б.Чинбат чухам хаана болох ямар сэдэвтэй шоуны хөгжмийг зохиох болсон нь одоогоор тодорхойгүй байна. Тэрбээр мөн Барнумын цирк хэмээн дэлхий дахинд алдаршсан 100 гаруй жилийн түүхтэй “Ringling Bros. and Barnum & Bailey Circus” цирктэй хамтран ажиллах болсноо өчигдөр зарлажээ. Тус циркийг эзэмшдэг АНУ-ын “Feld Entertainment” компанийн албан ёсны вэб хуудсанд мэдээлснээр бол Барнумын цирк энэ жил АНУ-аас гадна Этиоп, Франц, Аргентин болон Монгол улсад тоглох гэнэ.

   Редакциас: Монголчуудын оюун, танин мэдэхүйд чиглэсэн энэ мэт эерэг, гэгээлэг мэдээ, мэдээллийг бид тасралтгүй түгээхийг чармайдаг. Тэр бүгдийг хоцрохгүй үзье гэвэл доор буй Follow товчийг дарж, бидэнтэй хөл нийлүүлнэ үү хэмээн уншигч таныг урья аа.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.