Италийн хилчид завьтай явсан 242 хүний амийг аварчээ
Чихэнд чимэгтэй
2023-06-19
Италийн хил хамгаалалтын албаныхан өчигдөр Тунистай залгадаг усан хилийнхээ ойролцоо 242 хүний амийг аварчээ. Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр тэдгээр хүмүүс таван жижиг завинд арайхийн багтаж явсан байна. Ливийн эргээс гарсан нэг завинд Энэтхэг, Эритрэй, Сири, Египет, Пакистаны иргэн 52 эрэгтэй, гурван эмэгтэй хүн байжээ. Ердөө долоон метр урттай бас нэг завинд нь Конго, Пакистан, Буркина Фасо, Гвинэйн иргэн 41 хүн байсан байна. Тунисийн Сфакс боомтоос энэ завиныхантай хамт гарсан нөгөө нэг завинд 30 тунис хүн байсан гэнэ. 242 хүний дунд цагаачдаас гадна дүрвэгчид бий хэмээн хэвлэлүүд мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.