images

АНУ-ын газрын тосны экспорт дээд хэмжээндээ хүрэв

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2022-10-27


     Өнгөрсөн 17-23-ны өдрүүдэд АНУ 11.4 сая баррель түүхий газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн хилийн чанадад гаргасан талаар “Financial Times” сонин тус улсын Эрчим хүчний яамны Эрчим хүчний удирдах газрын эх сурвалжийн мэдээллийг эш татан уламжлав. ОХУ-ын эсрэг хориг тавиад байгаа энэ үед АНУ-ын хувьд газрын тос экспортолсон одоогоор хамгийн дээд хэмжээ энэ боллоо гэж тус яамны Эрчим хүчний удирдах газрын эх сурвалж “Financial Times” сонинд ярьжээ. Үүний өмнөх долоо хоногтой харьцуулбал энэ нь экспорт өдөрт 2 сая баррелиэр нэмэгдсэн гэсэн үг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.