Тайландын компани Бангкок-Улаанбаатарын чиглэлд шууд нисэж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2023-06-13
Агаарын тээврийг либералчлах Засгийн газрын бодлогын хүрээнд Тайландын агаарын тээвэрлэгч компани хоёр улсын хооронд шууд нислэг хийж эхэллээ. “ThaiVietJet” компани нь Вьетнамын агаарын тээврийн анхны хувийн компани болох “VietJet Air”-ийн охин компани юм. Low-cost carrier буюу хямд өртгөөр нислэг үйлддэг ангилалд ордог “ThaiVietJet” компани 165 хүний суудалтай “Airbus A-321” агаарын хөлгөөр долоо хоногт нэг удаа хуваарьт нислэг үйлдэх бөгөөд цаашид зорчигчийн урсгалаас хамаарч нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх ажээ. "МИАТ" компани Тайландын чиглэлд 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл зөвхөн улирлын чанартай нислэг үйлддэг байсан бол шинэ компанийн нислэг эхэлснээр хоёр талын аялагч, жуулчид, бизнесийн төлөөлөл, иргэд жилийн турш тасралтгүй шууд зорчих боломжтой болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.