Шагдарын Дулмаа шуудангийн марканд мөнхрөв
Чихэнд чимэгтэй
2023-06-02
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Шагдарын Дулмаагийн хөрөг дүртэй маркийг “Монгол шуудан” компани гаргаснаа өнөөдөр албан ёсоор олон нийтэд танилцууллаа. 1000 төгрөгийн үнэтэй уг марканд Ш.Дулмаагийн хөргийг байрлуулж, түүний овог нэр, Ардын уран зохиолч цолыг монгол бичгээр болон англиар бичжээ. Монгол улсын түүхэнд, марканд мөнхөрсөн зохиолч гурав байдаг нь Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нар бөгөөд Ш.Дулмаа нь дөрөв дэх төдийгүй анхны эмэгтэй зохиолч болж байна. Төв аймгийн Баян суманд 1934 онд төрсөн тэрбээр анхны шүлгийн номоо 1966 онд гаргасан бол Монгол улсын Ардын уран зохиолч цолыг 2014 онд хүртжээ.
Гэрэл зургийг Facebook дэх ganbold.soninbayar хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.