Элчин сайд Т.Бадрал удтал өргөн барьж чадаагүй жуух бичгээ өргөн барив
Чихэнд чимэгтэй
2023-04-26
Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын дарга Ши Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Т.Бадрал нь 2020 оны дөрөвдүгээр сард буюу цар тахлын ид үед Элчин сайдаар томилогдсон юм. Цар тахлын улмаас Бээжин гадаад улсаас суух Элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах ёслолын үйл ажиллагааг тэр үеэс хойш зохион байгуулалгүй өдий хүрсэн юм. Т.Бадрал БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал Хун Лэй мөн оныхоо 10 дугаар сарын 19-нд итгэмжлэх жуух бичгийнхээ хувийг өргөн барьж байв. Тахал намжиж Хятадад нийгмийн амьдрал энгийн горимдоо нэгэнт шилжсэн тул ёслолын үйл ажиллагааг нөхөн зохион байгуулсан бөгөөд өнгөрөгч 24-ний өдөр Хятадын Засгийн газрын ордонд болсон ёслолд Монгол улсын Элчин сайдаас гадна 70 улсын Элчин сайд оролцож Ши Жиньпинд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.