“Ийгл”-ийн Ганбаяр ном орчуулжээ
Чихэнд чимэгтэй
2022-10-20
“Ийгл” телевизийн гадаад мэдээний тоймч Г.Ганбаярын орчуулсан ном өнөөдөр худалдаанд гарлаа. Чехийн түүхч Витезслав Кремликийн бичсэн “Айдсаар хөлжигсөд” хэмээх энэ номд “Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл гэгчийн цаана ямар луйвар, булхай, хуйвалдаан, мөнгө, харгис үзэл суртал нуугдаж байгааг илчилсэн” хэмээн орчуулагч нүүр номдоо бичжээ. Тэрбээр энэ номыг “Алтан тариа” компанийн захирал П.Цэнгүүний санал болгосноор монгол хэлнээ хөрвүүлсэн бөгөөд англи хэлнээс орчуулж буй анхны ном нь энэ юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.