Засгийн газар Туркт ажилласан Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний багийг шагнахаар болжээ
Чихэнд чимэгтэй
2023-03-15
Турк улсад болсон газар хөдлөлтийн голомтод ажилласан Монгол улсын багийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэжээ. Гамшгаас аврах ажиллагаанд манай улсаас хоёр баг оролцсон бөгөөд эрэн хайх, аврах багийг Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Батлан хамгаалах яамны эмнэлгийн бүлгийг хурандаа Ж.Сүх-Очир ахалсан юм. Улмаар Онцгой байдлын байгууллагын 24, Зэвсэгт хүчний 11 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг газар хөдлөлт болсноос хойш 68 цагийн дараа, гамшгийн голомт болох Хатай мужийн Хатай хотод очиж нийтдээ 10 хоног ажилласан билээ. Тэд мөн гамшгийн бүс рүү илгээсэн махан нөөш, лаа, хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэрийг хүлээн авч, гэрийг барьж, хүмүүнлэгийн тусламжийн хамтаар гардуулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.