images

Д.Амарбаясгалан: Төрийн албыг цомхотгоно

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-03-15


   Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, 2024 оноос эхлэн төрийн албаны бүтцэд үе шаттай цомхотгол хийхээр шийдвэрлэсэн талаар өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд мэдээллээ. Засгийн газрын төсвийн зардал улсын нэгдсэн төсвийн 37 хувийг эзлэх болсон тул 30 хувь руу бууруулах зорилгоор ийм шийдвэр гаргасан хэмээн тэрбээр мэдэгдлээ. Олон улсын аргачлалаар Засгийн газрын төсөвт эзлэх зардал 30 хувь бол хэвийн, 30 хувиас дээш гарвал хэт үрэлгэн зардалтай гэж үздэг байна. Мөн улс орны нийт ажиллах хүчний 15 хувийг төрийн албан хаагч эзлэхийг  хэвийн гэж үздэг бол Монгол улсад энэ үзүүлэлт 18  хувьтай байгаа ажээ.    

Гэрэл зургийг МОНЦАМЭ агентлаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.