images

Ц.Дамдинсүрэн, Ш. Лувсанвандан, Б.Ринчен нарын нэрэмжит тэтгэлэг 800 мянган төгрөг

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-03-15


     Монгол Улсын Их Сургуулиас гадаадын монгол судлаачдын дунд зарладаг Монголын нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Б.Ринчен нарын нэрэмжит тэтгэлгийн энэ жилийнхийг тус сургууль өчигдөр зарлалаа. 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлэгт монгол судлалын чиглэлээр докторын хөтөлбөрт суралцаж байгаа болон докторын дараах судалгааны ажил хийх сонирхолтой 40 хүртэлх насны гурав хүртэлх судлаачийг сонгон шалгаруулах бөгөөд сар бүр 800 мянган төгрөгийн тэтгэлэг олгох аж. Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит тэтгэлэг нь Монголын утга зохиол, түүх, Ш.Лувсанванданы нэрэмжит тэтгэлэг нь монгол хэл бичиг, эх бичиг, Алтай судлал, Б.Ринчений нэрэмжит тэтгэлэг нь Монголын утга соёл, угсаатны зүй, хүн судлалын чиглэлийг тус тус хамаарах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.