Монголын хууль сахиулагч эмэгтэйчүүд Гүржийн нийслэлд хуралдав
Чихэнд чимэгтэй
2023-03-14
Гүржийн нийслэл Тбилиси хотод Олон улсын хар тамхитай тэмцэх, хууль сахиулах хөтөлбөрийн зохион байгуулсан Цагдаагийн салбарын эмэгтэйчүүдийн 10 дахь удаагийн чуулга уулзалтад Монголын хууль сахиулах байгууллагын зургаан эмэгтэй оролцлоо. 20 орны 330 гаруй төлөөлөгч чуулж тав хоног үргэлжилсэн уг уулзалтад тэднийг АНУ-ын Элчин сайдын яам дэмжин оролцуулжээ. Чуулганд хууль сахиулах байгууллагад эмэгтэйчүүдийн манлайлал ба тулгамдаж буй асуудал, түүнчлэн хүний наймаатай тэмцэх, хар тамхины эсрэг мөрдөн шалгах ажиллагаа, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, прокурорын ажиллагаа, засан хүмүүжүүлэх, туршилтын хөтөлбөр боловсруулах зэрэг сэдвүүдээр семинар, хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Монгол улсаас оролцсон тэдгээр эмэгтэйчүүд нь Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний ерөнхий газар, ШШГЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын төлөөлөл байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.