Месси оны шилдгээр шалгарав
Чихэнд чимэгтэй
2023-02-28
Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 2022 оны шилдгүүдээ тодруулах “The Best” шагнал гардуулах ёслолын арга хэмжээг өчигдөр зохион байгуулж, 2022 оны шилдэг хөлбөмбөгчнөөр Лионель Мессийг шалгаруулав. Энэ нь Мессигийн хувьд FIFA-гийн хоёр дахь удаагийн оны шилдэг цол болж байна. Түүний өмнө Криштиано Рональдо, Роберт Левандовски нар энэ цолыг хоёронтаа хүртэж байжээ. 2022 оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчнөөр Алексис Путеллас, шилдэг дасгалжуулагчдаар Аргентины Лионель Скалони, Английн эмэгтэй шигшээ багийн Сарина Уаймэн нар шалгарчээ. Мөн Аргентины хаалгач Эмилиано Мартинес болон Английн Мари Ирпс нар оны шилдэг хаалгач болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.