Илон Маск дахин дэлхийн тэргүүн баян болов
Чихэнд чимэгтэй
2023-02-28
“Tesla”, “SpaceX”, “Twitter” компанийн эзэн Илон Маск дэлхийн баячуудын жагсаалтыг дахин тэргүүлэх болсон талаар “Bloomberg” агентлаг мэдээллээ. Сүүлийн өдрүүдэд “Tesla” компанийн хувьцааны үнэ 70 хувиар өссөнөөр И.Маскийн хөрөнгө мөн өсч 187.1 тэрбум доллар болжээ. Оны өмнө LVMH компанийн эзэн Бернар Арно түүнийг гүйцэж түрүүлэн дэлхийн тэргүүн баян болоод байсан бол энэ удаад И.Маск хөрөнгийн хэмжээгээр ийнхүү түүний өмнө гарчээ. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр Б.Арногийн хөрөнгө өнөөдөр 185.3 тэрбум доллар байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.