images

Сигал шагнуулав

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-02-28


     Холливүүдийн жүжигчин, ОХУ-ын иргэн Стивэн Сигалыг ерөнхийлөгч В.Путин Найрамдлын одонгоор шагнасан талаар ТАСС агентлаг өчигдөр мэдээллээ. Шагналын зарлигт түүнийг олон улсын соёл-хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж буйг дурдсан бөгөөд С.Сигал нь ОХУ-ын Гадаад хэргийн яамны АНУ, Японтой харилцах тусгай төлөөлөгчөөр хоёр жилийн өмнө томилогдсон аж. С.Сигалыг 2016 онд тус улсын иргэн болоход иргэний үнэмлэхийг В.Путин өөрийн биеэр гардуулж байв. Түүний эхнэр нь Монгол улсын иргэн Б.Эрдэнэтуяа юм. ЗХУ-ын үед буюу 1972 оноос Ард түмний найрамдлын одон гэж байсныг ОХУ 1994 онд Найрамдлын ордон болгосон түүхтэй.         

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.