images

Ван И: Хятад улс цаашид бие даасан гадаад бодлого явуулна

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-02-23


     Москвад айлчилж буй Хятадын ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга Ван И өчигдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж хэлэлцээ хийв. Энэ үеэр тэрбээр Хятад улс цаашид бие даасан гадаад бодлого явуулна хэмээн мэдэгдсэнийг REGNUM агентлаг уламжиллаа. 2023 он Хятадын Коммунист намын 20 дугаар их хурлын шийдвэрийг амьдралд бүх талаар хэрэгжүүлж эхлэх анхны он болохыг Ван И тэмдэглээд, “Бээжин цаашид хараат бус, бие даасан гадаад бодлогыг хатуу баримтална” гэжээ. Мөн бусад улстай харилцан ашигтай, нээлттэй хамтын ажиллагаа хөгжүүлэхээ мэдэгдсэн байна. Тэрбээр өчигдөр үдээс өмнө ОХУ-ын Гадаад хэргийн яаманд ирж С.Лавровт бараалхсан бөгөөд үүний өмнөхөн түүнтэй хэлэлцээ хийсэн ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев Тайвань, Шинжаан, Төвд, Хонконгийн тухайд Бээжингийн явуулж буй бодлогыг Москва дэмжинэ хэмээн мэдэгдсэн юм.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.