images

Японд үйлдвэрлэсэн нарны хавтанг Монголын компани Энэтхэгт нийлүүлнэ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-02-22


     Монголын “Газком” компани Японы “Аdachi Denki” компанийн нано лед нарны хавтанг Энэтхэгийн зах зээлд нийлүүлэх эрхийг авсан талаар тус компанийн захирал Д.Сэржбүдээ “Facebook хуудсаараа дамжуулан өчигдөр мэдээллээ. 2013 онд байгуулагдсан “Газком” ХХК 2018 оноос “Хийн шийдэл” төсөл хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд халаалтын Япон улсад үйлдвэрлэсэн хийн бойлер болон хийн халаалтын төрөл бүрийн тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлж ирсэн төдийгүй захын хорооллын олон арван амины орон сууц, сургууль, цэцэрлэг, байгууллагуудын нүүрсэн халаалтыг зогсоож, хийн халаалтын дэвшилтэт технологи руу бүрэн шилжүүлснээрээ нийслэлийн агаарын бохирдлыг боруулахад хувь нэмрээ оруулж ирсэн юм. “Аdachi Denki” компани нь Японы Коочи мужид төвтэй, нарны хавтангийн салбартаа олон жилийн туршлагатай компани ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.