images

Ах дүү хоёр 85 жилийн дараа уулзжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-02-22


   Бие биенээ огт мэддэггүй байсан ах дүү хоёр Их Британид 85 жилийн дараа уулзсан талаар “The Mirror” сонин өчигдөр мэдээллээ. Ийст-Райдинг-оф-Йоркширийн Гүүл хотын иргэн, өдгөө 87 настай Аллен Суинбэнк багадаа эхтэйгээ өссөн бөгөөд эцэг нь түүнийг зургаан настай байхад гэр орноо хаяж явжээ. Харин түүний эцэг нэгтэй дүү, өдгөө 85 настай Жон Суинбэнк эцгийнхээ барааг огт хараагүйн дээр, ахтай гэдгээ мэдэхгүй өдий хүрсэн байна. Тэрбээр мөн Ийст-Райдинг-оф-Йоркширт өвөө болон авга эгч нар дээрээ өссөн бөгөөд тэд эцгийг нь дайнд яваад амь үрэгдсэн гэж хэлдэг байсан аж. Гэтэл үнэндээ эцэг нь 1980 онд 68 настайдаа бие барсан байжээ.    

   2023 оны эхээр Жоны ач охин удам угсааныхнаа судалж байгаад Аллений байдгийг олж мэдсэн байна. Ингэснээр тэднийг хооронд нь утсаар яриулж, улмаар биеэр уулзуулжээ. Ах дүү хоёр олон ач зээтэй, хоёулаа мотциклд дуртай аж. Жоныг Алленийд айлчлан ирэхэд хөрш нь тэднийг хоорондоо маш адилхан байгааг гайхсан талаар “The Mirror” сонин мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.