images

Б.Батцэцэг хэн хэнтэй уулзав?

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-02-20


     Германд гурав хоног үргэлжилсэн Мюнхэний аюулгүй байдлын бага хуралд оролцож буй Монголы улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өчигдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Хельга Шмидийг хүлээн авч уулзав. Тэрбээр Х.Шмидэд Монгол улсын Засгийн газрын баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, тус байгууллагатай уур амьсгалын өөрчлөлт, авлигатай тэмцэх, засаглал, транзит тээвэр, эрчим хүч зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэхээр санал солилцсон байна. 17-эд эхэлсэн уг бага хуралд дэлхийн улсуудын тиөрийн тэргүүн, ерөнхий сайд, Гадаад харилцаа, Батлан хамгаалахын сайдууд болон аюулгүй байдлын шинжээчид, сэтгүүлчид, бизнесийнхэн, төрийн бус байгууллагуудын төлөөлөл 300 шахам хүн оролцсон бөгөөд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг үүний өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкэн, Японы Гадаад хэргийн сайд Хаяаши Ёшимаса, БНХАУ-ын ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд асан Ван И, Европын Холбооны Гадаад харилцааны албаны Ерөнхий нарийн бичгийн дарга Стэфано Саннино, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин, Филиппиний Гадаад хэргийн сайд Энрике Манало, Энэтхэгийн Ерөнхий сайдын Аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч зөвлөх Викрам Мисри, Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Төрийн сайд Тобиас Линднер, Чех Улсын Гадаад хэргийн сайд Ян Липавский, Нидерландын Хаант улсын Гадаад хэргийн сайд Уопке Хукштра, Британийн Нийтийн танхимын гишүүн Алиша Кернс нартай уулзсан байна. Мөн бага хуралд оролцсон 10 улсын Гадаад хэргийн эмэгтэй сайд нартай уулзсан бөгөөд тэдгээр нь Герман, Словени, Исланд, Лихтенштэйн, Албани, Бельги, Андорра, Франц, Косово, Канад юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.