images

Монголд малчин өрх анх удаа “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарлаа

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-02-14


     Татварын ерөнхий газар, МҮОНРТ-ийн хамтран шалгаруулдаг “Шилдэг татвар төлөгч”-өөр анх удаа малчин өрх шалгарчээ. Сэлэнгэ аймгийн Хушаат сумын малчин Э.Гантөмөрийнх 2021-22 онд малын тоо толгойн төдийгүй мал мах, ноос үс борлуулсан орлогын албан татвар, байгалийн нөөц ашигласны, галт зэвсгийн, тээврийн хэрэгслийн гэх мэт өөрт оногдох бүх татвараа цаг тухайд нь бүрэн төлж энэ үзүүлэлтээрээ малчин өрхүүдээс улсдаа тэргүүлсэн учраас энэ шалгаруулалтад тэнцжээ. “Бар жилийн шилдэг татвар төлөгч” Э.Гантөмөрийнх 33 дахь жилдээ мал маллаж байгаа бөгөөд одоогоор 1100 малтай ажээ. Э.Гантөмөр “Миний төлсөн татвар хэн нэгэнд тус дэм болж, амьдрах орчин, малын чанарыг сайжруулахад бодитой нөлөөлж байх нь чухал” хэмээн “Монголын мэдээ” агентлагийн сурвалжлагчид ярьсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.