Л.Оюун-Эрдэнэ Сөүлийн монгол сургуульд зочлов
Чихэнд чимэгтэй
2023-02-14
БНСУ-д айлчилж буй Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалынхаа эхний өдөр буюу өчигдөр Сөүл хот дахь монгол сургуульд зочилжээ. Анх монгол хэл, компьютерийн дамжаа хичээллүүлж эхэлсэн уг сургууль 2014 оноос бага боловсрол олгож эхэлсэн бол өнөөдөр бага, дунд, ахлах ангийн нийт 350 гаруй монгол хүүхдийг Монголын ерөнхий боловсролын хөтөлбөрөөр суралцуулж байна. Өнгөрсөн хугацаанд тус сургуулийг 130 гаруй хүүхэд дүүргэсэн гэнэ. Монгол улсын БШУЯ, Сөүл хотын Боловсролын газрын тусгай зөвшөөрөлтэй уг сургуульд энэ жил гэхэд л нэмж 100 гаруй хүүхэд нэмж элсэхээр байгаа ажээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сургуульд ирэх үед дунд ангийн хүүхдүүд төл малын тухай хичээл үзэж байсан бөгөөд сурагчдын хамтлаг түүнд монгол урлагийн тоглолт сонирхуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.