images

Зөвлөлдөх санал асуулгын II шат өнөөдөр эхэлнэ 

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-02-14


   Улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг иргэдтэйгээ хамтран тодорхойлж шийдвэрлэх зорилготой Зөвлөлдөх санал асуулгын II үе шатны санал асуулга өнөөдөр Төрийн ордонд эхэлнэ. Оролцогчид энэ удаа иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, парламентын ардчилал, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, нийгмийн бодлого зэрэг багц сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Зөвлөлдөх санал асуулгын II үе шатны санал асуулгад 1571 хүнийг сонгон оролцуулсан бол энэ удаагийн санал асуулгад 862 хүн оролцох саналаа илэрхийлснээс 802 нь энэ саналаа баталгаажуулаад байгаа ажээ.                 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.