10 баримт: Монголд нээгдэж буй франц дэлгүүр
Чихэнд чимэгтэй
2023-02-13
Дэлхийн хамгийн том сүлжээ дэлгүүрийн нэг Францын “Carrefour” компанийн салбар дэлгүүр энэ долоо хоногт Улаанбаатарт нээгдэнэ. Энэ тухай 10 баримт.
1. Замын уулзвар гэсэн утгатай энэ үгийг монголоор Карфур гэж дуудна.
2. Орчин үеийн сүпермаркетийг байгуулж хөгжүүлэх чиглэлээр АНУ-д номын дуу сонсож ирсэн гурван франц залуу анхныхаа жижиг дэлгүүрийг 1960 онд Францын Аннэси хотын нэгэн замын уулзварын харалдаа нээжээ.
3. Улмаар анхныхаа хайпермаркетийг 1963 онд Парисын ойролцоох Сэнт-Жөнэвьэв-дө-Буа хотод нээсэн.
4. “Carrefour” нь их дэлгүүр, сүпермаркет, хайпермаркетийг нэгэн дээвэр доор нэгтгэж байгуулсан Европын анхны компани юм.
5. Дэлхийн жижиглэнгийн худалдааны компаниудыг орлогоор нь жагсаавал “Carrefour” дээрээсээ долоодугаарт орно. Харин Францын “Топ 100” компани дотроо 61-д орж байна.
6. 2021 оны эцсийн байдлаар дэлхийн 38 оронд тус компанийн том, жижиг дэлгүүр нийт 13894 байв.
7. 2022 оны байдлаар нийтдээ 319.565 ажилтантай байжээ.
8. Компани 2021 онд 84.25 тэрбум еврогийн орлого олжээ.
9. “Carrefour”-ын хамгийн том дэлгүүр 1972 онд Францын Виэр-он-Биэр хотод нээгдсэн нь өдгөө 25 мянган м² талбайтай.
10. “Алтан жолоо” группийн мэдээлснээр Монголд нэгэн зэрэг хоёр их дэлгүүр нээгдэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.