МУИС Соёлын өв судлалын магистрын хөтөлбөр нээжээ
Монгол Улсын Их Сургууль Монгол орны байгаль, түүх, соёлын өвийг таних ба бүртгэх, соёлын өвийг хадгалах ба хамгаалах, үнэлэх талаар суурь мэдлэгийг эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор “Соёлын өв судлал” магистрын хөтөлбөр нээжээ. Хөтөлбөрийг төгссөн мэргэжилтэн нь “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төрөл харъяа соёлын өвийн байгууллагуудад соёлын өвийг хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа, интернэт орчин, тоон технологид суурилсан соёлын агуулга, харилцаа бүхий цахим уран бүтээл туурвих, түгээхтэй холбоотой үйл ажиллагаа, соёлын судлалын үйл ажиллагаа, соёлын боловсрол олгохтой холбоотой үйл ажиллагаа явуулах ур чадварыг эзэмшсэн байна” хэмээн хөтөлбөрийн танилцуулгад дурджээ. Элсэлтийн цахим бүртгэл өнөөдөр 17:30 цагт дуусна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







