Сурагчдын чадварын үнэлгээгээр Монгол улс 91 орноос 49 дүгээр байрт орлоо
15 настай сурагчдын сургуульд эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдралын бодит нөхцөлд хэрхэн ашиглаж байгааг үнэлдэг олон улсын судалгаагаар Монгол улс 91 орноос 49 дүгээр байрт эрэмбэлэгдлээ. Өндөр хөгжилтэй болон хөгжингүй 38 орны гишүүнчлэл бүхий Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) сүүлийн 30 шахам жил тогтмол зохион байгуулж буй PISA хэмээх энэхүү үнэлгээнд Монгол улсаас 191 сургуулийн 7146 сурагч оролцсон байна. PISA нь дөрвөн үзүүлэлтээр дүгнэдэг бөгөөд манай сурагчдын математикийн гүйцэтгэл 419 оноогоор 49 дүгээр байр, байгалийн ухааны гүйцэтгэл 424 оноогоор 56 дугаар байр, унших чадвар 374 оноогоор 69 дүгээр байр, технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадвар 51 дүгээр байр эзэлжээ. Энэ удаа технологи ашиглан асуудал шийдвэрлэх чадварыг нэмэлтээр үнэлсэн юм. 2025 оны үнэлгээнд дэлхийн 91 улсын 760 мянга гаруй сурагч хамрагдсан бөгөөд дүнг өчигдөр Парис хотоос дэлхий дахинд зарласан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







