Усан доорх соёлын өвийн судалгааг Монголд анх удаа эхлүүллээ
Усан доорх соёлын өвийн хамтарсан судалгааны багийнхан. © “Чингис хаан” үндэсний музей

Усан доорх соёлын өвийн судалгааг Монголд анх удаа эхлүүллээ


   “Чингис хаан” үндэсний музейн, усан доорх соёлын өвийн хамтарсан судалгааны баг Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт ажиллаж, усан доорх соёлын өвийн тандалт судалгааны ажлыг Монголд анх удаа хийжээ. Манай улсад өнгөрсөн долоодугаар сард болсон БНСУ-ын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр “Чингис хаан” үндэсний музей БНСУ-ын Үндэсний өвийн захиргааны харьяа Далайн өвийн үндэсний хүрээлэн хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсны эхний үр дүн ийнхүү гарч байна. Санамж бичгийн хүрээнд “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун, БНСУ-ын Үндэсний өвийн захиргааны дарга Хо Мин нар ЮНЕСКО-гоос 2001 онд баталсан Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцын дагуу хамтарсан хайгуул, судалгааг манай улсад хийхээр тохиролцсон юм. Талууд энэ ажлыг цаашид үргэлжлүүлэн, таван жилийн хугацаанд хамтарсан хайгуул, судалгаа хийж, музейн боловсон хүчнийг хоёр улсад бэлтгэх ажээ. “Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-гийн конвенцыг соёрхон батлах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Алдаржавхлан өнгөрөгч дөрөвдүгээр сард парламентад өргөн барьсан юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.