Жирэмсэн эмэгтэйчүүд парацетамол уувал хүүхэд нь аутизмтай төрөх эрсдэлтэй

Жирэмсэн эмэгтэйчүүд парацетамол уувал хүүхэд нь аутизмтай төрөх эрсдэлтэй


   Жирэмсэн эмэгтэйчүүд парацетамол уувал хүүхэд нь аутизмтай төрөх эрсдэлтэй болохыг АНУ-ын эрх баригчид албан ёсоор анхааруулахаар зэхэж байгаа талаар “The Washington Post” өнөөдрийн дугаартаа мэдээллээ. “Дэлхий дахинд маш түгээмэл “Тайленол” эмийн үндсэн найрлага болох парацетамолыг хэрэглэснээр жирэмсэн эмэгтэйчүүдэд учирч болох эрсдлийн тухайд сэтгэл зовниж байгаагаа АНУ-ын эрүүл мэндийн удирдах байгууллага удахгүй албан ёсоор мэдэгдэнэ” хэмээн тус сонин бичжээ. Нийтлэлд дурдсанаар, Харвардын Анагаах ухааны сургууль тэргүүтэй хэд хэдэн их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаа, жирэмсний эхний үед парацетамол хэрэглэх нь хүүхдийг аутизмтай төрөх эрсдлийг нэмэгдүүлж байж болзошгүй хэмээн дүгнэсэн байна. Парацетамол нь гол төлөв халуун бууруулах, толгойн өвчин намдаах зориулалт бүхий “Тайленол”, “Панадол” зэрэг олон арван эмийн найрлагад ордог бөгөөд АНУ-д 2023 онд гэхэд л эдгээр эмийн 5 сая жор бичигдсэн гэнэ.  


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.