images

Даншиг наадмаар Хүй долоон худаг руу галт тэрэг үйлчилнэ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2025-06-26


   Энэ сарын 28, 29-ний өдрүүдэд болох “Хүрээ цам-Даншиг 2025” наадмын үеэр  Улаанбаатараас Давааны зөрлөг буюу Хүй долоон худаг руу галт тэрэг аялуулахаар болжээ. Улаанбаатар-Давааны зөрлөг чиглэлд 81 хүний суудалтай 3 вагон аялах бөгөөд өдөрт гурван удаа явна. Эхний галт тэрэг Улаанбаатар өртөөнөөс 8 цагт хөдөлж 50 минутын дараа Давааны зөрлөгт  зогсоно. Харин Давааны зөрлөгөөс 10:06 цагт хөдлөөд, Улаанбаатар өртөөнд 10:55 цагт ирэх юм. Тэгвэл сүүлийн галт тэрэг Улаанбаатараас 19:30, Давааны зөрлөгөөс 21:26 цагт хөдөлнө. Хүй долоон худагт галт тэрэгнээс буусан наадамчдад наадмын талбай хүртэл нийтийн тээврийн автобусаар үйлчлэхээр зохицуулжээ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.