images

АНУ: 63 жилийн өмнө алга болсон эмэгтэй эсэн мэнд олджээ

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-05-06


   АНУ-ын Висконсин мужийн Ридсбург хотоос 63 жилийн өмнө алга болсонд тооцогдон эрэн сурвалжлагдаж байсан эмэгтэй олдсон талаар Английн “The Guardian” сонин мэдээллээ. Одри Бакебэрг хэмээх тэр эмэгтэй 1962 оны зургаадугаар сард ажилдаа яваад эргэж ирээгүй ажээ. Тухайн үед тэрбээр 20 настай, нөхөр, хоёр хүүхдийн хамт амьдарч байв. О.Бакебэрг 15 настайдаа гэрлэсэн бөгөөд алга болохынхоо өмнөхөн, нөхөртөө зодуулдаг талаар хүмүүст ярьж байжээ. Мөрдөн байцаагчид түүнийг олон жил хайсан боловч яваандаа энэ хэрэг ор тас мартагдсан байна. Гэвч энэ оны эхээр цагдаагийнхан хэргийг сэргээн шалгаж эхэлснээр түүнийг олжээ. О.Бакебэрг зэргэлдээ мужид эсэн мэнд аж төрж байгааг цагдаагийнхан тогтоосон бөгөөд эмэгтэй гэртээ ирэх шийдвэрийг өөрөө гаргасан гэнэ. Хэргийг хариуцсан мөрдөн байцаагч удам гарлын  мэдээлэл хадгалдаг ancestry.com сайтаас эгчийнх нь мэдээллийг олж аван мөшгөсөөр тун удалгүй О.Бакебэргийн шинэ хаягийг тогтоожээ. Улмаар түүний амьдарч байсан хотын цагдаагийн газарт мэдэгдэж, алга болсон эмэгтэйтэй ердөө 15 минутын дараа утсаар ярьсан байна. Мөрдөн байцаагчийн хэлснээр, эмэгтэй олон жилийн өмнө гэрээсээ хэлэлгүй явсандаа огт харамсахгүй байсан гэнэ.

Гэрэл зургийн эх сурвалж: www.theguardian.com

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.