Дэлхийн зах зээлд хамгийн олон утас борлуулсан компани хаанах вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-05-06
2025 оны нэгдүгээр улиралд дэлхийн зах зээлд хамгийн олон ухаалаг утас борлуулсан үйлдвэрлэгчээр Өмнөд Солонгосын “Samsung” компани шалгарлаа. Технологийн салбарын тэргүүлэх шинжээч “Canalys”-ын мэдээлснээр “Samsung” энэ оны эхний гурван сард 60.5 сая ширхэг гар утас борлуулж, дэлхийн зах зээлийн 20 хувийг эзэлжээ. Харин хоёрдугаарт орсон “Apple” 55 сая утас борлуулж, зах зээлд эзлэх хувь нь 19 болов. Тэгвэл 41,8/14 гэсэн үзүүлэлтээр Хятадын “Xiaomi” компани гуравдугаарт орсон байна. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд энэ гурван компани зах зээлийн 20, 16, 14 хувийг тус тус эзлэн мөн тэргүүлж байсан бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн үйлдвэрлэгч нь “Apple” (13%) болжээ. “Canalys”-ын тайлангаар 2025 оны нэгдүгээр улиралд дэлхийн зах зээлд нийтдээ 296,9 сая ширхэг ухаалаг утас зарагдсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс ердөө 0.2 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийлүүлэлт хамгийн ихээр өссөн зах зээл нь Хятад, АНУ бол буурсан нь Энэтхэг, Европ, Ойрх Дорнод ажээ.
Гэрэл зургийн эх сурвалж: Xavi Torrent / Getty Images
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.