Азид хэн жаргалтай вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-04-28
“World Happiness Report” байгууллага Зүүн Ази, Номхон далайн орнуудын аз жаргалын индексийг шинэчлэн гаргасныг толилуулж байна. Нийт 22 орныг судалгаанд хамруулснаас хамгийн аз жаргалтай орноор Австрали, Шинэ Зеланд шалгарчээ. Хоёр орон тус бүр 7 оноо авснаар жагсаалтыг тэргүүлсэн байна. Тэдний араас Тайвань (6.7), Сингапур (6.6), Вьетнам (6.4), Тайланд (6.2), Филиппин (6.1) улсууд удаалжээ. Япон 6.1, Өмнөд Солонгос, Малайз тус бүр 6 оноо авсан байна. Удаад нь 5.9 оноотой Хятад орсон бол Монгол улс 5.8 оноотойгоор 22 орноос 11-д оржээ. Монголын араас Индонез (5.6), Хонконг (5.5), Балба (5.3), Лаос (5.3) жагссан байна. Бүс нутгийн хамгийн том улсын нэг Энэтхэг 4.4 оноотой байгаа бол Бангладеш, Шри Ланка улсууд 3.9 оноотойгоор жагсаалтын сүүлд оржээ.
Зургийн эх сурвалж: visualcapitalist.com
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.