Д.Трамп: Оросуудад сэтгэл дундуур байна
Анд нөхдийн мэдээ
2025-04-25
ОХУ-ын зүгээс өчигдөр Украинд өгсөн томоохон цохилтыг “цагаа олоогүй” хэмээн үзэж байгаагаа АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдлээ. Олон нийтийн “Truth Social” сүлжээнд тэрбээр бичихдээ “Оросууд Киевт цохилт өгсөнд би сэтгэл дундуур байна. Цагаа олсонгүй, угаасаа ингэх хэрэггүй байсан юм” хэмээжээ. Улмаар тэрбээр талуудад энхийн гэрээ байгуулахыг уриалсан байна. Өнгөрөгч 23-24-нд шилжих шөнө Оросын арми Киев хотод үргэлжилсэн хүчтэй цохилт өгсөн юм. Ингэхдээ нийслэл хотын төмөр замын дэд бүтэц тэргүүтэй 18 байгууламжид ноцтой хохирол учруулсан бөгөөд цохилтын улмаас найман хүн амь үрэгдэж 70 гаруй хүн шархаджээ. Мөн Харьков хотын автомашины үйлдвэр, нисэх онгоцны буудал цохилтод өртсөн байна. Улмаар пуужингийн цохилт Житомир, Днепропетровск, Харьков, Полтав, Хмельницкий, Сумы, Запорожье мужуудад хүрчээ. Довтолгоон болохоос хэдхэн цагийн өмнө Д.Трамп Оросыг Украинтай энхийн хэлэлцээр байгуулахад бэлэн байгаа талаар мэдэгдэхийн зэрэгцээ В.Зеленскийг буруутгасан утгатай үг хэлсэн юм.
Гэрэл зургийн эх сурвалж: www.gazeta.ru
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.