В.Путинтэй уулзах тухайгаа Д.Трамп юу гэж хэлэв?
Анд нөхдийн мэдээ
2025-04-24
АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх тавдугаар сард Саудын Арабт айлчлахдаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй уулзана хэмээн олон улсын хэвлэлүүд бичиж байсан боловч Д.Трамп ингэж бодохгүй байгаа талаар “Fox News” суваг мэдээлэв. Өчигдөр сэтгүүлчидтэй ярилцахдаа тэрбээр уулзалт Саудын Арабт болох эсэх тухай асуултад “Үгүй байх гэж бодож байна. Айлчлалын дараа л болох болов уу” хэмээн хариулжээ. Гэхдээ чухам хэзээ, хаана гэдгийг Д.Трамп тодорхой хэлсэнгүй. Д.Трамп Саудын Араб улсад ирэх сарын 13-16-нд айлчлах бөгөөд айлчлалын зорилго чухам юу болохыг Цагаан ордон одоогоор мэдээлээгүй байна. Харин “FoxNews”-ийн эх сурвалжийн хэлснээр Д.Трамп энэ айлчлалаараа Персийн булангийн орнуудтай харилцаагаа бататгах, Ойрх Дорнодын сөргөлдөөнийг зохицуулах зорилготой гэнэ. Энэ нь түүний хоёр дахь удаа ерөнхийлөгч болсноос хойш хилийн чанадад хийж буй анхны айлчлал юм. Дөрөвдүгээр сард АНУ, Украин болон АНУ, Оросын талууд Саудын Арабт уулзсан билээ.
Гэрэл зургийг Лиа Миллис / Reuters
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.