images

10 баримт: Нүүрс

Ж.Ариунгэрэл

10 баримт

2022-12-09


1. Нүүрс нь нэг ёсондоо олон арван сая жилийн өмнөөс газрын хэвлийд хуралдаж дагтаршсан мод, ургамал, амьтан юм.

2. Нүүрсний нас байгаа газрынхаа онцлогоос шалтгаалдаг. Гэхдээ хамгийн дэд тал нь 400 сая жилийн урьд буюу бидний мэдэх ихэнх үлэг гүрвэлээс өмнө үүсэн бүрэлдсээр өнөөг хүрчээ.

3. 1960 он гэхэд хүн төрөлхтний эрчим хүчний хэрэгцээний 50 хувийг чулуун нүүрс хангаж байв.

4. Дэлхийн хамгийн анхны нүүрсний уурхайг 1113 онд Нидерландад нээсэн бөгөөд нөөц нь шавхагдаагүй учраас одоо ч ашиглаж байдаг гэнэ.

5. Хятадын нэгэн нүүрсний ордод 130 жил тасралтгүй ассан галыг 2004 онд л сая унтраасан бөгөөд энэ хугацаанд тэнд 260 сая тонн нүүрс шатаж үгүй болсон гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.

6. ОХУ-ын газрын хэвлийд дэлхийн нийт нүүрсний нөөцийн гуравны нэг буюу 4 их наяд тонн чулуун нүүрс бий гэнэ.

7. Аливаа эрдэс бодисоос алмазтай хамгийн төстэй нь нүүрс бөгөөд хоёул нүүрстөрөгчөөс бүтдэг.

8. Монгол улсад 15 нүүрсний сав газарт 80 гаруй нүүрсний орд, 240 нүүрсний илрэл, нийт 170 тэрбум тонн нүүрсний нөөц бий.

9. Манай улсын нүүрсний хэрэгцээний ихэнх буюу 60 хувийг Багануурын уурхай дангаараа хангадаг.

10. Монгол улсын түүхэн дэх хамгийн анхны Хөдөлмөрийн баатар цолтон нүүрсний уурхайгаас төрсөн нь (1957 он) Налайхын уурхайн бэхлэгч-малтагч Дамдины Даваажав байв.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.