23000 км зогсолтгүй нисэж дэлхийн дээд амжилт тогтоолоо
Австралийн агаарын тээврийн "Qantas" компанид зориулан бүтээж буй "Airbus A350-1000ULR" онгоц Мельбурн хотоос Францын Тулуз хот хүртэл 23,075 км замыг 24 цаг, 24 минутын турш зогсолтгүй нисч туулан дэлхийн дээд амжилт тогтоолоо. Энэ нислэг нь "Airbus"-ын мэргэжилтнүүдийн гүйцэтгэсэн технологийн туршилтын нислэг байсан бөгөөд онгоц Номхон далай дээгүүр гарч АНУ, Канадын агаарын замаар дамжин Атлантын далайг туулж Францад буужээ. Агаарт өнгөрүүлсэн бүтэн өдрийн хугацаанд онгоцны нэмэлт түлшний сав, түлшний шахуургын систем, бүхээгийн агааржуулалт болон 20-иос дээш цагийн нислэгт зорчигчдыг хэрхэн тав тухтай байлгахыг туршин шалгасан байна. Австралийн нийслэл Сиднэй хотоос Нью-Йорк, Лондон зэрэг хот руу шууд нисэх бололцоог хангах зорилготой “Project Sunrise” төслийн хүрээнд "Qantas" компани 2022 онд "Airbus”-т A350-1000ULR" загварын 12 ширхэг онгоц захиалсан юм. Шууд нислэг албан ёсоор 2027 оны 10 дугаар сард эхэлнэ. Өмнөх дээд амжилтыг 2005 онд "Boeing 777-200LR" онгоц 21,601 км зайд нисч тогтоож байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





