images

Монгол-Хятадын хил дээрх түймрийг Өвөр Монголын гал сөнөөгчид унтраав


     Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас гарсан хээрийн түймэр Дорнод аймгийн Халхгол сумыг дайрч, улмаар даваа гарагийн 20 цагт Хятад-Монголын хилд хүрчээ. Иймээс Шилийн гол, Хөлөнбуйр аймгийн 140 гал сөнөөгч шөнөжин ажиллаж мягмар гарагийн 6 цагт галыг цурамд оруулсан байна. Хээрийн түймэр хоёр улсын хилд дөрвөн километрийн зайд ойртож ирэхэд Хөлөнбуйраас 82 гал сөнөөгч хүч нэмэн иржээ. Мөн Монгол, Өвөр Монголын хил орчмын бүс хуурай гандуу байгаа учраас Шилийн голын ойн бүсэд 70 гаруй, Хянганы бүсэд 60 гал сөнөөгч бэлэн байдалд орж, ой, хээрийн түймрээс урьдчилсан сэргийлэхээр ажиллаж байгаа тухай Өвөр Монголын түймэртэй тэмцэх алба “Weibo” хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Мөн тус улсын гал сөнөөгчид хилийн бүсэд дахин түймэр алдахгүйн тулд эргүүлд гарч байгаа ажээ.