images

Хамгийн гүний загас


     Эрдэмтэд Японы эргийн ойролцоох Изү-Огасаварагийн хонхорт камер оруулж далайн түвшнээс доош 8336 метрийн гүнд буй эмгэн хумс мэт тунгалаг загасны зургийг авлаа. Ингэснээр энэ загас камерт дүрс нь бичигдсэн хамгийн гүний загас болов. Үүний өмнө Марианы хонхрын 8187 метрийн гүнд байсан загасны зураг хамгийн гүнийх хэмээн тооцогддог байжээ.

Эх сурвалж: Science Alert