images

Ессентуки


    "Ессентуки" гэдэг нь “Есөн туг” гэсэн утгын хувирал бөгөөд Оросын өмнөд хилийн заагт байрлах амралт сувилалын газар бөгөөд 1798 онд байгуулагджээ. 1811 онд эрдэст усны цооног нээгдэж, 1823 онд Санкт-Петербургийн Анагаах ухааны мэс заслын академийн профессор Александр Нелюбин Ессентукийн усыг нарийвчлан судалж эхэлсэн байна. Улмаар эрдэст рашаанаа зөвхөн Ессентуки рашаан сувилалыг зорьж ирсэн өвчтөнгүүдэд хэрэглүүлдэг байснаа олон нийтэд түгээн дэлгэрүүлж нийгмийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулах гараагаа эхэлж байжээ. Судлаач Нелюбин өөр 20 рашаан олж, тэдгээрийг дугаарлаж, давс шүлтлэг, хүхэр шүлтлэг гэж ангилжээ. Мөн тухайн рашаанууд урсаж байсан толгодыг "Шүлтлэг" гэж нэрийдсэн байжээ. 1846 онд рашаан усны менежментийг Кавказын захирагч хунтайж М.С.Воронцовт шилжүүлсэн цагаас хойш "Бугунтинский" эх сурвалжийг анх "Ессентуки" гэж нэрлэжээ.

Ессентуки дахь амрагчдад зориулсан анхны жижиг дөрвөн өрөөтэй зочид буудал 1863 онд баригдаж, удалгүй цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо анхны хот хэлбэрийн байшингууд гарч ирсээр 1875 онд цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэгт том, 64 өрөөтэй, тохилог "Компанейская" зочид буудалтай болсон байна.