images

Энхийн-Од


     Монгол улсад өнөөдрийн байдлаар 142 Энхийн-Од нэртэй хүн байгаагаас 139 нь 2016 оноос хойш төржээ. Тэдний дотроос хамгийн алдартай нь 2002 оны наймдугаар сард төрсөн, одоо Америкийн Охайо мужийн Дэйтон хотын "Dayton Flyers" коллежийн сагсан бөмбөгийн багт тоглож буй Шаравжамцын Энхийн-Од билээ. Тэрбээр хамгийн анхны Энхийн-Од байж магадгүй. Дэлхийн хаа сайгүй алдартай тамирчид, урлагийнхан, улс төрчдийн нэрийг хүүхдэдээ хайрладаг жишээ олон. Тухайлбал, өнгөрсөн онд болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа Перу улсад мэндэлсэн 1098 хүүхэд Криштиано Рональдо, 267 хүүхэд Лионел Мессигийн нэрийг авчээ. Мөн 2022 оны жилийн эцсээр тус улсад 30486 Рональдо, 24980 Руби, 1787 Шакира байсан нь тухайн улс дахь хамгийн түгээмэл алдартны нэр энэ гурав гэсэн үг болно. Үүний адилаар 2019 онд Ш.Энхийн-Одыг "NBA"-ийн тамирчин болох мөрөөдлөө биелүүлэхээр Америкийг зориход хамгийн олон буюу 36 Энхийн-Од мэндэлжээ. Харин 2021, 2022 онд тус бүр 33 хүүхэд энэ нэрийг зүүсэн байна. Мөн энэ оны эхний 40 хоногт мэндэлсэн долоон хүүхэд Энхийн-Од нэртэй болжээ. Цаашид ч энэ нэр улам олшрох нь гарцаагүй. Мөн Дэйтон хотын захиргаанаас хоёрдугаар сарын 10-ны баасан гарагийг Ш.Энхийн-Одод хүндэтгэл үзүүлэн "Монголын өдөр" болгосон билээ.

     Дэлгэрэнгүй мэдээг эндээс уншина уу.