images

Төрийн банкны киоск машинаас 66 төрлийн лавлагаа, тодорхойлолт авахад үнэгүй боллоо

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2025-01-24


   Төрийн банкны киоск машинаас төрийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломж бүрдлээ. Улсын хэмжээнд байрлах тус банкны киоск машинуудаас иргэд өөрийн нэр дээр бүртгэлтэй гар утасны дугаарт ирсэн нэг удаагийн кодыг ашиглан 12 төрийн байгууллагын 66 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг авах юм. Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар өнөөдөр Төрийн банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар энэ ажил албан ёсоор хэрэгжиж эхэлж байна. Иргэд киоск машинаас төрсний болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гаалийн зөрчлийн лавлагаа зэргийг нэг дороос авна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.