Төрийн банк хөдөө аж ахуйн салбарт тогтвортой хөгжлийг дэмжинэ
Чихэнд чимэгтэй
2024-12-13
Төрийн банк, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Төрийн банк нь ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх, тогтвортой хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамтай бодлогын түвшинд хамтран ажиллах юм. Энэ нь Тогтвортой хөгжилд чиглэсэн байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих, цаашлаад дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг болох юм. Төрийн банк мөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг өөрийн үйл ажиллагаанаас ялгаруулсан болон санхүүжүүлсэн хүлэмжийн хийг тооцоолон бууруулах, нөөцийн зохистой хэрэглээг дэмжих, ажилтнуудын дунд автомашингүй өдөр аяныг санаачлан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.