Төрийн банк тогтвортой, ногоон санхүүжилтэд манлайлна
Чихэнд чимэгтэй
2024-12-06
Төрийн банк, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Төрийн банк нь ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформыг хэрэгжүүлэх хүрээнд орчны бохирдлыг бууруулах, байгальд ээлтэй техник, технологийг нэвтрүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоотой хамтрах гэж байна. Тус санамж бичгийг байгуулсан нь ногоон, тогтвортой хөгжлийн санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг банк, санхүүгийн салбарт хөгжүүлж, нэвтрүүлэх, хэрэгжилтийг дэмжих, иргэд бизнес эрхлэгчдэд тогтвортой санхүүжилтийн талаар мэдлэг мэдээлэл өгөх ажлын эхлэл юм. Санамж бичиг байгуулах ёслолын арга хэмжээнд Төрийн банкийг төлөөлж Тэргүүн дэд захирал Д.Сугар, Тогтвортой санхүүжилтийн холбоог төлөөлж Ерөнхий менежер Д.Энхлин болон бусад албаны хүмүүс оролцлоо. Байгаль орчны доройтол нь Дэлхий нийтээр анхаарал хандуулж буй томоохон асуудал болоод байгаа төдийгүй Төрийн банк төрийн болон хувийн хэвшлийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн салбарт ногоон, тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүнийг санал болгох, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжих тал дээр манлайлан ажиллахаар зорьж буйгаа илэрхийллээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.