images

Хойд Солонгосын цэргүүд монгол үндэстний дүрээр Украины дайнд орох уу?

Duuren.Life

Анд нөхдийн мэдээ

2024-10-28


   Хойд Солонгос улс Украины дайнд цэрэг дайчдаа илгээж байгаа тухай дэлхий даяар яригдаж буй энэ цаг үед Өмнөд Солонгосын долоо хоног тутмын “Чосун илбо” сонин Украины армийн сэтгүүлч бүсгүй Наталья Гуменюктай ярилцлага хийсэн байна. Н.Гуменюк бол CNN зэрэг барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонд танигдсан сэтгүүлч бөгөөд Украины дайны байдлын талаар олон улсад мэдээлдэг “Public Interest Journalism Lab“ (PIJL) байгууллагын тэргүүнээр ажилладаг юм. Тэрбээр 2014 онд Орос улс Крымийн хойг руу дайрсан үеэс эхлэн армийн сурвалжлагчаар ажиллаж, дэлхийн 50 гаруй орны хэвлэл мэдээллийн хэрэгслээр дайны нөхцөл байдлыг мэдээлсээр иржээ. 2022 оны Ардчиллыг Дэмжих Үндэсний Сан (NED)-гийн нэрэмжит шагнал хүртэж байсан аж.

- Хойд Солонгос цэргүүд монгол гаралтай орос иргэдийн дүрээр Орос-Украины дайнд оролцоно гэсэн яриа байна. Энэ талаар танд ямар мэдээлэл байна?

- Хойд Солонгос цэргүүд ОХУ-ын Агаарын десантын 11 дүгээр бригадтай холбоотой байгаа тухай мэдээлэл сонссон. Агаарын десантын 11 дүгээр бригад нь Төв Сибирийн Улаан-Үд хотод байрладаг, үндэсний цөөнхөөс бүрдсэн тусгай хүчний анги юм. Голчлон монгол үндэстэн цэргүүдээс бүрдсэн анги. Тэгэхээр Хойд Солонгос цэргүүд монгол үндэстний дүрээр дайнд оролцох магадлал бий.

-Хэдийгээр Оросын Засгийн газар нууж байгаа ч дайны үеэр орос бус, монгол гаралтай үндэстний цөөнхийн амь нас эрсдэх нь асар их байдаг гэдэг?

-Үнэндээ бол тийм юм. Үүний шалтгааныг Оросын дотоод улс төр, эдийн засгийн байдлаас харж болно. Цөөнхүүд үзэл бодлоо төдийлөн илэрхийлж чаддаггүй. Үүнээс гадна Зүүн Сибирь, Улаан-Үд хот болон түүний ойр орчмийн нутаг бол Оросын хамгийн ядуу бүс нутаг. Тэндхийн эрчүүд цэрэгт элссэн бол тодорхой хэмжээний цалин орлоготой болдог учраас энэ нь цөөнх иргэдийн оршин амьдрах цорын ганц арга юм. Дайнд монгол гаралтай цэргүүд олноор амь үрэгдэж буйн шалтгааныг эндээс харж болно.

Товчлон нийтлэв

Эх сурвалж: Chosun.com (https://www.chosun.com/international/2024/10/27/3RUVOPMIDJAKNDCOD7HIG3GCIQ/)

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.