10 баримт: Багш нарын баяр
10 баримт
2024-10-10
1. 1994 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон зарласан байна.
2. Харин манай улс 2013 онд Засгийн газрын 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстэнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд нэмэлт өөрчлөлт оруулж, Монголын багш нарын өдрийг жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдөр тэмдэглэж байхаар заажээ.
3. Эдүгээ багш нарын баярыг энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд албан ёсоор тэмдэглэж байна.
4. Монгол улсад анх 1966 онд жил бүрийн хоёрдугаар сарын 2-ны өдөр буюу жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэн өдрийг багш нарын баярын өдөр болгон тэмдэглэх болжээ.
5. Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 07 дугаар сарын 30-ны 281 дүгээр зарлигаар “Ардын багш” цол бий болгосон байна.
6. “Ардын багш цолыг анх удаа 1981 онд Улсын багшийн дээд сургуулийн багш Г.Батсүх хүртэж байжээ.
7. Манай улсад жил бүрийн багш нарын баярыг тодорхой уриан дор тэмдэглэх болсон бөгөөд энэ жилийн уриа нь “Багшийн дуу хоолойг эрхэмлэх нь: Боловсролын нийгмийн шинэ гэрээ рүү” юм.
8. Багш нарын баяраар ахлах ангийн сурагчид багш нарынхаа оронд бага, дунд ангийнханд хичээл заах, багш нартаа мэндчилгээ дэвшүүлэх зэргээр тэмдэглэдэг.
9. Монголчууд багшийн ачийг ихэд эрхэмлэж, “Оньсыг тайлан эрдмийн үүдийг нээж өгч, багш та”, “Ардын багш та миний ээж”, “Бага ангийн багшдаа баярлалаа”, “Багшаа дуулъя” гэх мэт өвөрмөц сайхан үгтэй олон дуу зохиож өнөөг хүртэл дуулсаар байна. Төрийн соёрхолт яруу найрагч Ш.Сүрэнжавын “Багш” шүлэг хамгийн алдартай нь.
10. Боловсролын их сургуулийн төв хаалганы дэргэдэх ханан дээр “Багш дор мөргөмү” гэсэн уриа үгс бий.
Гэрэл зургийг МУИС-ийн албан ёсны вэб хуудаснаас авав.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.