images

Вьетнамын Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Duuren.Life

Анд нөхдийн мэдээ

2024-08-29


   Вьетнам улсаас Монгол улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өчигдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ онд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож буйг тэмдэглээд, түүхэн ойн жил Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буйд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсчээ. Элчин сайд Нгуен Дуан Тань Монгол улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллаж буйдаа баяртай байгаагаа онцлоод, Монголын ард түмэн хүнд бэрх цаг үед Вьетнамын ард түмнийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлсэн байна.

   Манай улсад суухаар 2021 онд ирсэн өмнөх Элчин сайд Зоан Хань Дам өнгөрөгч тавдугаар сард эх орондоо бүрмөсөн буцахаар болсон юм. Монгол, Вьетнам хоёр улс 1954 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Вьетнам нь манай улстай харилцаа тогтоосон ес дэх улс билээ.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.