images

Сөүл: Солонгос, монгол өсвөрийн моделиуд загварын тайзнаа гарав

Duuren.Life

Анд нөхдийн мэдээ

2024-08-27


   БНСУ-ын нийслэл Сөүл хотын Сонбүг дүүрэгт солонгос, монгол өсвөрийн моделиудын хамтарсан “Кids fashion week” арга хэмжээ өнгөрсөн бямба гарагт болжээ. Хоёр улсын харилцааны түүхэнд анх удаа болсон энэ арга хэмжээг Сонбүг дүүргийн захиргаа, Монгол улсын нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Бяцхан мисс” олон улсын байгууллага, эмэгтэйчүүдийн Дондук их сургууль, Өмнөд Солонгос дахь монгол эмэгтэйчүүдийн холбоо, U модель хамтран зохион байгуулсан бөгөөд солонгос чөлөөт хувцас, монгол үндэсний хувцасны загваруудыг хоёр орны төлөөлөл болсон багачууд өмсөж үзэгчдийн хүртээл болгосон байна. Арга хэмжээнд Сонбүг дүүргийн Засаг дарга И Сон Рү, БНСУ-аас Монгол улсад суух Элчин сайд асан Ким Жун Гү, Сонбүг дүүргийн Загвар зохион бүтээгчдийн холбооны захирал Юү Жи Юун, дүүргийн Нийгмийн хамгааллын холбооны захирал Юн Жэ Сон нар хүрэлцэн иржээ. Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий шоунд оролцсон бүх хүүхдэд батламж гардуулсан байна. Солонгос, монгол өсвөрийн моделиуд загвар өмсөхөөс гадна урлагийн олон төрлийн авьяастайгаа шоуны хөтөлбөрт багтсан үзүүлбэрүүдээр үзэгчдэд сонирхуулжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.