Төрийн банкны “Ялалтыг ойроос дэмжье” аяны азтанууд тодорлоо
Анд нөхдийн мэдээ
2024-06-25
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас нийт харилцагчдынхаа дунд Парис-2024 зуны Олимпын наадмыг үзэх “Ялалтыг ойроос дэмжье” олон улсын виза картын урамшуулалт аяныг 2024 оны гуравдугаар сарын 05-наас тавдугаар сарын 31-ний хооронд зарласан билээ. Тэгвэл өнөөдөр тус аяны хоёр азтан тодорч Олимпын наадмыг үзэж, Парис хотоор аялах эрхийн бичгээ Төрийн банкны төв байран дээр хүрэлцэн ирж гардан авлаа. Сугалааны эрх бүхий нийт виза картын харилцагчид дундаас “Говь-Алтай” салбарын харилцагч Сайнзаяа овогтой Даваадулам, “Архангай Хотонт” тооцооны төвийн харилцагч Даш-Очир овогтой Чанцалдулам нар азтан болсон байна. Сугалааны тохирлыг 2024 оны зургаадугаар сарын 7-ны өдөр Төрийн банкны албан ёсны фейсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан юм. Тус урамшуулалт аянд дараах нөхцөлийг биелүүлсэн харилцагчид хамрагджээ. Үүнд:
- Төрийн банкны ПОС төхөөрөмжөөр уншуулсан 50,000 төгрөг тутамд
- Олон улсад хийгдсэн гүйлгээний 50 ам.доллар тутамд
- Дотоодод интернэтээр хийгдсэн худалдан авалтын 50 ам.доллар тутамд
- Виза карт шинээр болон дахин захиалах тус бүр 1 сугалааны эрх оногдсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.