Төрийн банкны Гялсбанк урамшуулалт аяны хоёр дахь “iPhone15 Pro Max” утасны эзэн тодорлоо
Чихэнд чимэгтэй
2024-06-11
Төрийн банк 15 жилийн ойгоо угтан Гялсбанк үйлчилгээ ашиглан гүйлгээ хийсэн 10 харилцагчаа "iPhone15 Pro Max" гар утсаар шагнах урамшуулалт аян зохион байгуулж байгаа билээ. Энэ оны гуравдугаар сард эхэлсэн, он дуустал сар бүр нэг азтан тодруулах уг аяны хоёр дахь ялагчаар Улаанбаатар хотын “120 мянгат” тооцооны төвийн харилцагч Ядмаагийн Цогхүү тодорчээ. Ялагчийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-31-ний хооронд Гялсбанк үйлчилгээг ашиглан гурваас дээш гүйлгээ хийсэн харилцагчид дундаасаа шалгаруулсан байна. Харин сугалааны тохирол нь тавдугаар сарын 30-нд болжээ. Тус банк өнгөрөгч онд Гялсбанк үйлчилгээгээ илүү сайжруулан хөгжүүлж 3.0 хувилбарыг нь хэрэглээнд нэвтрүүлэн харилцагчдадаа илүү шуурхай, хялбар байдлаар бүх төрлийн үйлчилгээг зайнаас авах, төлбөр тооцоо хийх, цахимаар зээл авах боломж бүрдүүлсэн юм. Тэгвэл “iPhone15 Pro Max” утасны эзэн болох аянд оролцохын тулд,
1. Нэг сарын дотор Гялсбанкаар дамжуулан гурван удаа гүйлгээ хийх
2. State Bank of Mongolia (Төрийн банк) хуудсанд Like дарах
3. https://www.instagram.com/statebankmn/ инстаграм хаягийг дагах шаардлагуудыг биелүүлэхэд болох ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.