Монголд анх удаа: Төрийн банк хилийн хяналтын бүсэд салбараа нээв
Чихэнд чимэгтэй
2024-06-11
Төрийн банк Монгол улсад анх удаа хилийн хяналтын бүсэд салбараа нээж гадаадын жуулчдад зориулан НӨАТ-ын буцаан олголтыг бэлнээр олгох үйлчилгээ нэвтрүүллээ. "Чингис хаан" олон улсын нисэх буудлын хилийн хяналтын бүсэд нээсэн “Шинэ нисэх касс”-ын төв дээрээ мөн анхны долларын ATM-ийг байршуулжээ. УИХ-аас Аялал жуулчлалын тухай хуулийг баталж, олон улсын жишигт нийцүүлэн өнгөрөгч оны тавдугаар сарын 4-ний өдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр гадаадын жуулчдын Монголд аялахдаа хувийн хэрэгцээнд зориулж худалдан авсан бараанд төлсөн албан татварыг буцаан олгох эрх зүйн орчин бүрдсэн юм. Иймд Засгийн газраас хэрэгжүүлж буй бүх төрлийн төсөл хөтөлбөр, санал санаачилгыг дэмжин иргэд харилцагчдадаа банкны үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхийг зорьж ажилладаг Төрийн банк жуулчдад хамгийн түрүүнд тулгамддаг валют арилжаа, ATM-с бэлэн мөнгө авах, НӨАТ-ын буцаан олголтыг бэлнээр авах асуудлыг нэг дор шийдэв. Төрийн банкны шинэ нэгж 24 цагийн турш хэрэглэгчдэд үйлчлэх бөгөөд олон улсын шаардлага хангахуйц ATM, КИОСК төхөөрөмжүүд байршуулжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.