images

Хэнтий: Цагдаагийн газар албан хаагчдаа байшин барьж өгчээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-05-06


   Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын дунд “Асуудлаас шийдэлд” тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээнээр байгууллагууд төрийн үйлчилгээг хүргэхэд тулгамдаж буй асуудлаа тодорхойлж шийдвэрлэхийн зэрэгцээ нэг албан хаагчийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ. Улмаар аймгийн Цагдаагийн газар харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ж.Гантогтохынд газар олгохын хамт, дөрвөн тал хашаа, эко нойл, 5х7 харьцаатай, мансард бүхий дүнзэн байшин барьж гардуулжээ. Уг ажилд Цагдаагийн газрын хамт олон бие бүрэлдэхүүнээрээ оролцож, хашаа байшинг 10 хоногийн хугацаанд барьсан байна. Ж.Гантогтох нь цагдаагийн албанд гурав дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд эхнэр, охины хамт амьдардаг. Тэрбээр эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг, хамт олныхоо дунд нэр хүндтэй, цаашид тогтвор суурьшилтай ажиллах хүсэл эрмэлзэлтэй зэрэг олон давуу талуудтай тул байгууллага нь түүнийг сонгон ийнхүү нийгмийн асуудлыг нь шийдвэрлэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.