"Төрийн банк" Парисын Олимпыг үзэх урамшуулалт аян зарлалаа
Чихэнд чимэгтэй
2024-04-10
"Төрийн банк"-наас нийт харилцагчдадаа зориулан "Парис-2024" Олимпыг үзэх олон улсын "Visa" картын урамшуулалт аяныг тавдугаар сарын 31-нийг дуустал зарлалаа. “Ялалтыг ойроос дэмжье” хэмээх уриатай энэхүү аянд дараах шаардлагыг хангасан тохиолдолд хамрагдах боломжтой. Үүнд:
"Төрийн банк"-ны ПОС төхөөрөмжөөр уншуулсан 50.000 төгрөг тутамд
Олон улсад хийгдсэн гүйлгээний 50 ам.доллар тутамд
Дотоодод интернэтээр хийгдсэн худалдан авалтын 50 ам.доллар тутамд
"Visa" карт шинээр болон дахин захиалах тус бүр 1 сугалааны эрх оногдоно.
Аяны хүрээнд хоёр харилцагчийг шалгаруулах бөгөөд сугалааны тохирлыг зургаадугаар сарын 6-ны өдөр State Bank of Mongolia Фэйсбүүк пэйж хуудсаар шууд дамжуулан тодруулна. Хэрэв "Төрийн банк"-ны виза картгүй, эсвэл картын хугацаа дууссан бол "Гялсбанк 3.0" аппликэйшнээр хандан захиалж хүргүүлэн авах боломжтой. Мөн цалингийн картаа олон улсын "Visa" карт болгон эхний жилийн хураамжаас чөлөөлүүлж болно. Аяны талаар болон карт захиалахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг банкны вtбсайт www.statebank.mn болон лавлах 1800-1881 утаснаас авна уу.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.